Бизнесийн экосистем

Бизнесийн экосистемийн хэсэгт таны ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг бий болгоход дэмжлэг үзүүлдэг бүрэлдэхүүнүүдийг үнэлнэ.

Энэхүү хэсэгт нийт 23 индикатораар хэмжигдэх бөгөөд өрсөлдөх чадварын 9, холбогдох чадварын 6, өөрчлөгдөх чадварын 8 үзүүлэлтээр тус тус хэмжинэ.

Монгол Улсын ЖДБ-ийн өрсөлдөх чадварын бизнесийн экосистемийн түвшинд дараах байдлаар үнэлэгджээ.

Таны ЖДБ-ийн өрсөлдөх чадварт нөлөөлж буй бизнесийн экосистемийн хүчин зүйлсийг үнэлэхийг хүсвэл судалгаанд хамрагдана уу.

Бизнесийн экосистем график

Бизнесийн экосистемийн хувьд ерөнхий индекс 52.2 , өрсөлдөх чадварын дундаж оноо 56.6, холбогдох чадварынх 42.9 оноо, өөрчлөгдөх чадварынх 57.0 оноогоор үнэлэгджээ.

Өрсөлдөх ба өөрчлөгдөх чадварын дундаж оноо харьцуулах түвшнээс дээгүүр, харин холбогдох чадварынх харьцуулах түвшнээс доогуур үнэлэгдсэн байна.

Иймд бизнесийн экосистемийн түвшинд мөн л холбогдох чадварыг сайжруулахад анхаарах шаардлага гарж байна.

Таны ЖДБ-ийн өрсөлдөх чадварт нөлөөлж буй бизнесийн экосистемийн хүчин зүйлсийг үнэлэхийг хүсвэл судалгаанд хамрагдана уу.